Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар ХуралдайХойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг нь “Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдайг” 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Дэнвер хотноо зарлан хуралдуулах гэж байна. Хуралдайн үеээр хойд америкт амьдарч буй Монголчуудын тулгамдсан зарим нэгэн асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай ажлын төлөвлөгөөг боловсруулж мөн төлөвлөгөөг хэрэгжүүлхэд шаардагдах байгууллага, үйлчилгээний газруудыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг шийдвэрэлэхийг зорьж ажиллана. Анхдугаар Хуралдайн хэлэлцэх асуудлууд:
Байршил: Doubletree Hotel, Crystal Хурлын танхимд Хаяг: 3203 Quebec Street, Denver, CO 80207 Огноо: 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эхлэх цаг: 08:00 цагт
Хуралдайн хөтөлбөрийг энд дарж үзнэ үү. Хуралдайд оролцох хүмүүс Doubletree зочид буудалд хямдралтай үнээр хоногийн $79.00 ( НӨТ) байрлах боломжтой ба нисэх онгоцны болон зочид бүуудлын хооронд үнэгүй автобусаар үйлчлүүлэх болно. Буудалд өрөө захиалахдаа 1-800-222-Tree(8733) ба 303-321-3333 утсаар холбогдож Mongolian Group гэж захиална уу. Зочид буудлын өрөө энд дарж захиална уу. Мөн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэнвер хотын Байгаль, Шинжлэх Ухааны Музейд нээгдэх “Чингис Хаан” үзэсгэлэнгийн нээлт, Гала хүлээн авалтад оролцох боломжтой юм. Хуралдайн үеээр өөрийн бизнесээ сурталчлах ширээ ажиллуулах болон бидэнтэй хамтран ажиллах сонирхлтой байгууллага хувь хүмүүс info@namalliance.org хаягаар холбогдоно уу. Хуралдайн талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Хуралдайд оролцох хүмүүс энд дарж бүртгүүлнэ үү. “Чингис Хаан” үзэсгэлэнгийн нээлт Гала хүлээн авалтын талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Ерөнхий зохион байгуулагч:
Ерөнхий ивээн тэтгэгч:
Хамтран зохион байгуулагчид:
NAMA, North America Mongolian Alliance © 2009. All Rights Reserved.
|
|||||