English
NAMA сан

Өнөөдөр Хойд Америкт амьдарч буй Монголчуудын маань тоо жилээс жилд осон тэлж АНУ-ын 6, Канад улсын 2 том хотуудад зонхилох хэсэг нь төвлөрөн амьдарч байна. Мөн АНУ-ын 50-н мужаас Монгол хүн амьдардаггүй муж бараг үгүй болсон байна. Бидний тойм баримжаагаар 30,000 орчим Монголчууд Хойд Америкт суурьшин амьдарч байгаагийн дийлэнхи хэсэг нь бичиг баримт буюу хууль ёсоор амьдрах эрхээр хангагдаж чадаагүй байна. Энэ бүхнээс үүдэн эрүүл мэнд болон хууль цагдаагийн байгууллагуудтай холбоотой асуудлууд дээр манайханд өндөр хэмжээний төлбөрийн асуудал тулгардаг билээ.

 

Бичиг баримттай болон төлбөрийн чадвартай цөөн хэсэг нь байхад, аав ээж, ах дүү, найз нөхдөөсөө хол, түшиж тулах хүнгүй нь олонхи байсаар байна. Green Card-тай хэрнээ бизнесээ эхлүүлж чадахгүй, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй, боловсролоо дээшлүүлж чадахгүй тохиолдлууд байсаар байна. Ажил гэж гүйсээр амь насаа алдах тохиолдлууд ч гарсаар байгаа билээ.

 

Энэ бүх амьдралын гашуун байдлаас үндэслэн өөрсдийн чадах чинээгээр зовсон нэгэндээ тус болох үүднээс САН байгуулах санаа төрсөөр 2 жил гарны нүүр үзсэний эцэст ийнхүү биеэллээ олж байгаад туйлын баяртай байна.

 

Тус сан нь гишүүдийн жилийн хураамжаас орж ирэх орлогоос санхүүжүүлэгдэх бөгөөд доорх журмаар гишүүд сангаас халамжаа эдлэх болно.

 

Халамж эдлэх нөхцөлүүд:

 

  • Гишүүн нь өөрийн зардлаар их, дээд сургуульд суралцдаг бөгөөд амжилттай суралцан “А” үнэлгээ авч байгаа тохиолдолд
  • Гишүүн нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 10,000$ буюу түүнээс дээш төлбөртэй мэс хагалгаа буюу эмчилгээ хийлгэсэн тохиолдолд(даатгалтай, даатгалгүй эсэх болон төлбөрийн хэмжээнээс хамаарч халамжийн хэмжээг тогтооно)
  • Гишүүн нь ямар нэгэн шалтгаанаар хууль цагдаагийн байгууллагад саатуулагдан 10,000$ буюу түүнээс дээш хэмжээний төлбөр буюу барьцаа шаардагдсан тохиолдолд(тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөгдөх, төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр халамжийн хэмжээг шийднэ)
  • Гишүүн нь амь насаа алдах буюу нас барсан тохиолдолд.

 

Эдгээр тохиолдолд жилд сангаас 500$-1000$-ийн халамж олгоно.

Халамж хүссэн хүснэгт (бөглөх)

Фото агшин
NAMA ба NAMBC-нхан
NAMA, North America Mongolian Alliance © 2009. All Rights Reserved.
 
Developed by Infinite Solutions Co., Ltd